Хүүхэд барьцаалсан этгээдэд 7 жилийн хорих ял оноожээ

2017/02/16
Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд өнөөдөр  хүүхэд барьцаалсан хэргийн шүүх хурал боллоо. Шүүгдэгч Б.Мөнхбаяр насанд хүрээгүй хүүхдэд хутга тулган, ааваас нь 80 сая төгрөг нэхэмжилсэн хэргээр 7 жилийн хорих ял авсан байна. 

2016  оны аравдугаар сард насанд хүрээгүй   хүүг барьцаалж  хоолойд нь  хутга тулган, аав руу нь утасдаж, 80 сая төгрөг нэхсэн  хэрэг гарсан. Уг  хэргийг  үйлдсэн этгээдэд  Эрүүгийн хуулийн 112-т зүйлд  зааснаар  “Шунахайн сэдлээр, хохирогчийн биед заналхийлж, зэвсгийн чанартай зүйл ашиглан бага насны хүүхэд барьцаалсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. 
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна