Хүүхэд урсан нохойны эзэнд ял оноожээ

2017/02/17
Дөрвөн настай хүү нохойд уруулсаны улмаас шархаа даалгүй амиа алдсан хэрэг өнгөрсөн онд гарсан билээ.  хэргийг анхан болон давж заалдах шатны  шүүхээр  хэлэлцээд   тэжээвэр нохойгоо хараа хяналтгүй  орхисон   Д.Батсайханд хоёр жил зургаан сарын хорих ял оноосон  байна. Мөн “Дундад Ази” үүлдрийн зодоонч  нохойг устгахаар шийдвэрлэжээ

Өнгөрсөн оны гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд гэрийнхээ гадна тоглож байсан дөрвөн настай хүүг ойролцоо амьдардаг 44 настай Б-ийн нохой хүүгийн хүзүү, мөр, гэдэс, гуяны хэсгийг хазаж ноцтой гэмтээсэн байдаг. Хүүг тус өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэсэн боловч шархаа даалгүй амь насаа алдсан юм.
 
Энэ  талаар  талийгаач хүүгийн аав “Ямар нохойтоогоо мэддэг байж гинжилж болно шүү дээ. Энэ хавийн хүмүүс “Нохойгоо уяж бай” гэжөчнөөн хэлдэг байсан. Хүүхэд байтугай бид нар ч өглөө орой орж гарахдаа айдаг байсан” хэмээн  ярьж байв. Хэрэг гардаг өглөө хамар хашааны залуу нохойгоо хооллохдоо уяанаас нь тавьснаас  дээрх харамсалтай хэрэг гарчээ.  

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна