Ихэнх нутгаар цасан шуургатай

2017/02/18
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 18-ны шөнө нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурч,  ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 

Мөн 19, 22-нд нутгийн зүүн хагаст,  20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын   нутгаар цас орно. Салхи 19-нд Алтайн салбар уулсаар болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 13-18 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 19-нд нутгийн зүүн хагаст  хүйтэн байхыг Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна