…Биш ээ, биш, энэ миний ертөнц биш байна!

2017/02/18
…Биш ээ, биш, энэ миний ертөнц биш байна! 
Гэлээ ч яг энд л 
Би чамтайгаа учирсандаа, аяа, Бурханд талархнам.

Аньсагыг минь бүлээцүүлж 
нарны гэрэл шиг төөнөхөд чинь сэрсэн ч гэлээ,
Гялбахгүйн тулд би урд насандаа нүдээ нээгээгүй юм.
Алган дээр минь шувуу шиг үүрээ засахыг чинь
Харахын тулд би хойт насандаа мод болно.

Нүдээ нээгээгүй ч гэсэн, яг л энэ дүрээрээ
Нүүрнээсээ инээд сацруулан зогсохыг чинь үзсэн.
Мартахгүйн тулд би мөнхийн санагалзлаараа
Манант он жилүүдийн төгөлд тэмдэг тавьсан.

Учирсан дороо чамайг таниад, өлмийд чинь
Навчис дэвсэхийн тулд би хойт насандаа мод болно.
Намайг ахиад л иржээ гэдгийг мэдрээрэй!
Намар байх болно.

Г.Аюурзана
2009.12.22.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна