Монголбанк Сангийн яамны захиалгаар өчигдөр 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 12 долоо хоногийн хугацаатай, 70 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжихаар болсон.
Арилжаанд оролцсон банкуудаас 70 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг 16.911 хувийн жигнэсэн дундаж хүүтэй арилжаалсан байна. 12 долоо хоног буюу гурван сарын дараа Сангийн яам 70 тэрбум төгрөгийг банкуудад дээр заасан хүүгийн хамт эргүүлэн төлнө.
Хэдийгээр бодлогын хүү 14 хувь, Засгийн газрын үнэт цаасны хүү 16-19 хувь буюу өндөр байгаа ч Сангийн яам долоо хоногт 1-2 удаа үнэт цаас арилжсаар байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна