Д.Загджав Уул уурхайн дэд сайдад дэмжигджээ

2017/03/09
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар  Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад  УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг дэвшүүлэхийг дэмжсэн байна.  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албан тушаалд  Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүүг дэвшүүлэх магадлал өндөр байсан ч  Ерөнхий сайдын Улс төрийн албаны зөвлөхөөр ажиллах болсноор Д.Загджавд боломж гарч иржээ.  Засгийн газар ирэх долоо хоногийн хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн дээрх шийдвэрийг баталгаажуулах бололтой.
Б.Сондор 



 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна