УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тэргүүтэй таван гишүүн УИХ-ын даргад 2017 оны хоёрдугаар сарын 24-нд оффшор бүсэд данс эзэмшигчдийн асуудлаар тогтоолын төсөл өргөн барьсан. Уг тогтоолын төсөлд иргэдийн оффшор бүсийн банк дахь хадгаламжтай холбоотой мэдээллийг авах хүсэлтийг олон улсын дүрэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах, хадгаламжийн эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, олон нийтэд мэдээлэх, Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжийн оффшор бүсийн банкинд байршуулсан хөрөнгө хууль бус болох нь нотлогдсон тохиолдолд уг этгээдтэй ашиг сонирхол нэгтэй, ураг төрлийн холбоотой иргэнийг төрийн албанд наймаас доошгүй жилээр ажиллахыг хориглох, одоо төрд алба хашиж байгаа тохиолдолд төрийн албан тушаалаас нь чөлөөлөх, эргүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөнбарих чиглэлийг Засгийн газарт өгөх асуудлыг тусгажээ.
Ингэхдээ оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүний нэрийг зарлан, шалгах үндэслэлийг тайлбарласан юм.
1.“Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү. Түүнтэй ашиг сонирхол нэгтэй, хамт шалгах шаардлагатай хүмүүсээр Ерөнхий сайд асан С.Баяр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байхдаа 100 сая ам.долларын баталгаандээр гарын үсэг зурсан Ч.Ганзориг, дээрх баталгаа гаргах үед ТӨХ-ны дарга байхдаа гарын үсэг зурсан, одоогийнҮХЦ-ийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын ерөнхий захирал байхдаа 40 сая ам.долларын баталгаанд гарын үсэг зурсанТ.Очирхүү нарыг нэрлэжээ.
2. Бизнесмэн Сү.Бат-Очир. Ерөнхий сайд асан Сү.Батболдын төрсөн ах. Тэрээр нэг оффшор данстай бөгөөд түүнд нь байх хууль бус орлого нь “Бороо гоулд” ХХК, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаахудагийн уурхайтай холбоотой байж болзошгүй гэнэ.
3. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал асан. Оффшорт долоон данстай энэ эрхмийн хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргасан 100 сая ам.доллартай холбогдож болзошгүй.
4. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал асан тэрээр оффшорт хоёр данстай. Төмрийн хүдэр үнэтэй байх үед төмрийн хүдрийг хоёр гэрээгээр экспортолж, их хэмжээний орлого нуусан байх магадлалтай.
5. Сангийн сайд асан Я.Очирсүх. Оффшорт нэг данстай гэнэ.
6. НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням оффшорт хоёр данстай.
7
. НИК, Петровис ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Оюунгэрэл “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхайтай холбоотой хууль бус орлого олсон байж болзошгүй.
8. С.Баярын дунд охин, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд 1981 онд төрсөн. Оффшорт дөрвөн данстай. Хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болонУБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.
9. С.Баярын том охин Б.Нандин /1977 онд төрсөн/ болон Энрико Дел Каса оффшорт хоёр данстай. Хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон УБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.
10. С.Баярын бага охин Б.Хонгор. 1992 онд төрсөн. Хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон УБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.
11. УИХ-ын гишүүн асан С.Баярцогт оффшорт нэг данстай. Түүнийг Сангийн сайд байхад Оюутолгойн гэрээ зурагдсан байдаг. Хууль бус орлого нь “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхай, “Оюутолгой” ХХК-тайхолбоотой байж болзошгүй.
12. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оффшорт нэг данстай. Тэрээр өмнө нь байгаль орчны сайдаар ажиллаж байсан.
1
3.НИТХын дарга Ц.Сандуйгийн төрсөн ах Ц.Сэргэлэн. Оффшорт нэг данстай. Хууль бус орлого нь хууль бус газрын наймаатай холбоотой байж болзошгүй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна