С.Баярын хауснуудын эзэн тодорч эхэллээ Ерөнхий сайд асан С.Баярыг АНУ-д өндөр үнэтэй 7 хаус эзэмшдэг гэх мэдээллийг хоёр жилийн өмнө golomt.orgти сайт мэдээлснийг УИХ-ын гишүүн Г.Уянга хэвлэлийн хурал зарлан олон нийтэд танилцуулж байв.
Эл үйл явдлын дараа С.Баяр ярилцлагадаа “Би солиотой биш. Чи сайн бод л доо. Эрүүл ухаантай хүнд нэг газар долоон байшин авах хэрэг байна уу. Ганц биеэ долоо хуваагаад энд тэнд суултай нь биш. Угтаа бол нэгхэн биед нэг газар л байх хэрэгтэй баймаар. Энэ тухай би нэг бус удаа ярьж байсан. Одоо дахин давтан хэлье, надад АНУ-д эсвэл өөр ямар нэг улс гүрэнд эзэмшдэг байшин, хаус нэг ширхэг ч байхгүй. Байшин сав байтугай гадас шаагаад босгосон майхан ч үгүй. Гэхдээ асуудал тэр байшин саванд байгаа юм биш. Тийм томоохон байшингуудыг маш их мөнгөөр, олон сая ам.доллараар авсан байж таарна гэж хардахад байгаа юм. Тиймээс энэ бүх яриа яагаад гардаг, юутай холбоотой нь тодорхой” гэх зэргээр хариулж байв.
Гэвч түүний үнэн нүүр царай ил болж Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барихдаа залуу эхнэр Э.Сувдын хамт ирсэн нь хоёр жилийн өмнөх 7 хаусны сенсаацийг дахин дэврээлээ.
Өөрөөс нь 25 насаар дүү, нуган үр төрүүлж өгсөн Э.Сувд гэх бүсгүй алдарт 7 хаусны хоёртой нь шууд холбоотой нь тодорхой болоод байгаа. Тодруулбал: .
С.БАЯРЫН БАЙШИН # 3
Хаяг: 4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105
Эзэмшигч: “GUNDEL” ХХК *Энэ байшинг Э.Сувд. Ч.Давааням, С.Шагдардулам нар 2010 оны 02 сарын 09-нд $1,290,000
доллараар худалдаж авсан. Тус байшинд С.Баяр, Э. Сувд нар 2010-аас 2013 оны 1 сар хүртэл амьдарсан.
Бэлэглэсэн: 2013–01-10
Хэнээс хэнд: “GUNDEL” ХХК-д (менежер Э.Сувд) Э.Сувд. Ч.Давааням, С.Шагдардулам нарaac
Зарсан: 2013-04-01
Зарсан үнэ: $1,488,000
-Э.Сувд. Ч.Давааням, С.Шагдардулам нар үл хөдлөх хөрөнгө авсан/зарсан бүртгэл. АНУ-ын Вашингтон мужийн Кинг сумын Захиргааны Yл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бүртгэлийн Хэлтсийн сайт. Washington State King County Department of Assessments. http://info.kingcounty.gov/Assessor/eRealProperty/Detail.aspx?ParcelNbr=4219400135
-Э.Сувд. Ч.Давааням, С.Шагдардулам нар үл хөдлөх хөрөнгө авсан/зарсан бүртгэл. АНУ-ын 15 том хотoд салбартай, үл хөдлөх хөрөнгө зуучлал, мэдээллийн BlockShopper компанийн сайт.
http://seattle.blockshopper.com/property/4219400135/4516_ne_38th_street/ 13. Э.Сувд. Ч.Давааням, С.Шагдардулам нар үл хөдлөх хөрөнгө авсан/зарсан бүртгэл. Үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн Advameg, Inc. компанийн сайт. http://www.city-data.com/king-county/N/NE-38th-Street-13.html
“GUNDEL”, “NEBO”, “VODA” ХХК-ИУДЫН БҮРТГЭЛ
Менeжер: ЭРДЭНЭБИЛЭГИЙН СУВД (С.Баярын залуу эхнэр)
Бүртгэсэн муж: Вашингтон Бүртгүүлэх өргөдөл гаргасан: 2012-12-26
• “GUNDEL” ХХК. Бүртгэлийн дугаар: 603262779
• “VODA” ХХК. Бүртгэлийн дугаар: 603262796
• “NEBO” ХХК. Бүртгэлийн дугаар: 603262825
Тайлбар: АНУ-ын Вашингтон мужийн захиргааны (Office of the Secretary of State) албан ёсны вебсайт pyy орж компанийн нэрийг хийж хайгааpaй. http://www.sos.wa.gov/corps/
-“GUNDEL” ХХК-ийн бүртгэл. АНУ-ын Вашингтон мужийн захиргааны сайт.
Washington State Office of the Secretary of State. http://www.sos.wa.gov/corps/search_detail.aspx?ubi=603262779
-“NEBO” ХХК-ийн бүртгэл. АНУ-ын Вашингтон мужийн захиргааны сайт. Washington State Office of the Secretary of State. http://www.sos.wa.gov/corps/search_detail.aspx?ubi=603262825
-“VODA” ХХК-ийн бүртгэл. АНУ-ын Вашингтон мужийн захиргааны сайт. Washington State Office of the Secretary of State. http://www.sos.wa.gov/corps/search_detail.aspx?ubi=603262796
Сэтгэгдэл бичигдээгүй байна