​Европчууд Монгол гэрийг жуулчин татахад ашиглаж эхэллээ

2017/03/20
Финландын хойд хэсэгт Монголын цаатан иргэдтэй ижил амьдралын хэв маягтай цаатангууд цаа маллан одоо болтол амьдардаг. Лэплэнд хэмээн нэрлэдэг энэ газар монгол гэрийн хэлбэр, дотоод заслыг дуурайлган хийсэн амралтын газар байгуулсныг www.amazingescapes.ch сайтаар сурталчилсан байна. Энэ гэрт 4 шөнө хоноход нэг хүний 6400 еврогийн үнэтэй ба гэр ариун цэврийн болон угаалгын өрөөтэй.



Хойд туйлын үзэмж, туйлын туяаг харах боломжийг жуулчдад олгож байгааг сурталчилгаанд тодотгосон байна. Ийнхүү Монгол гэр гадны жуулчлалын өвөрмөц хэрэглүүр болоод эхэллээ. Тэгвэл бид Монгол гэрээ ашиглаж жуулчдыг хэрхэн татаж болох вэ?


Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна