Хүний амь нас хөнөөсөн этгээдийг эрэн сурвалжилж байна

Өчигдөр 11 цаг 49 минут
Налайх дүүрэгт өнгөрсөн шөнө хүн амины хэрэг гарсан талаар Цагдаагийн газраас мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө цагдаагийн газарт “Манай нөхөр хүнд хутгалуулаад нас барчихлаа” гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу шалгахад тус дүүрэгт оршин суух 28 настай Э-г нуруун тус газар нь хутгалж амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан аж.

Уг хэргийг үйлдсэн этгээд нь Налайх дүүргийн оршин суугч бөгөөд 50 настай Ж гэгч юм байна. Түүнчлэн хэргийг Налайх дүүргийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж.
 
Б.Хэрлэн 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна