С.Баярыг эргүүлэн татах шаардлагыг төрийн өндөрлөгүүдэд хүргүүлжээ

2017/03/29
Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн тэмцэл Лондон хотноо үргэлжилсээр байна.

Тодруулбал, эсэргүүцэн жагсагчид Элчин сайд С.Баярыг эргүүлэн татах шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Их Хурал, Гадаад харилцааны яамны сайд Ц.Мөнх-Оргил нарт хүргүүлжээ.

Түүнчлэн С.Баярыг эсэргүүцэгчид ирэх баасан гарагт Төв талбайд “Оффшорчдын эсрэг" жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Элчин сайд С.Баярыг нээлттэй ярилцлаганд орохыг хүсч байгаа аж.
Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна