Хэн нь зангарагтай вэ?
Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшиж байгаа Ш.Түвдэндорж, Д.Баттулга нарын намтар түүхийг намынхан нь андахгүй биз ээ. Харин хэн нь хэр зангарагтай вэ гэдгийг Нийслэлийн Ардчилсан намд гүйцэтгэсэн гавьяагаар нь жишээлэн тоочихгүй тоймлон харуулъя.
Анх удаа Ш.Түвдэндорж АН-ыг нийслэлийн ИТХ-д олонхи болгов
Улсын баатараар ахлуулсан Нийслэлийн Ардчилсан нам 2016 оны сонгуульд харамсалтайгаар ялагдал хүлээхэд сонгуулийн Ерөнхий менежерээр нь ИТХ-ын даргаар асан Д.Баттулга ажилласаныг нийслэлийн АН-ынхан мартаагүй.
Тэрбээр Сүхбаатар дүүргийн Ардчилсан намыг 2004, 2008 онуудад удаа дараа ялагдалтай учран золгуулсан ч хариуцлага хүлээлгүй намын даргын суудалд дархлагдсан байсны гай ар араасаа цуварсаар... Хариуцлага хүлээнэ гэдгийг мэддэггүй энэ хүн нийслэлийн АН-ыг өнгөрсөн сонгуулиар ялагдалд хүргэчихээд одоодаргад нэр дэвшиж байгаа нь эрх мэдлийн төлөөх тулаанд хэрхэн ичгүүр, сонжуураа алдсаных нь тод илрэл биз.
Уг нь АН-ын дүрэмд “АН сонгуульд олонхи болоогүй тохиолдолд тухайн шатны намын дарга, дэд дарга нар, ХЭГ-ын даргыг огцорсонд тооцно. Түүнээс гадна тухайн үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга байсан намын гишүүн нь намын удирдлагын даргаагийн сонгуульд нэр дэвших эрхгүй” гэсэн заалт бий.
Харамсалтай нь хариуцлага гэж мэддэггүй ширэн нүүрлэсэн Д.Баттулга мэтийн эрхэмд энэ заалт огтхон ч хамаагүй бололтой юм. АН-ын удирдлага энэ асуудлыг дуугүй харж суугаа нь 90 саян дэнчинд нь хоргодсоных юм болов уу.
Ш.Түвдэндоржийн ялалтыг буухиалж чадаагүй Д.Баттулга хариуцлагаас зугтав
Ш.Түвдэндорж нийслэлийн Ардчилсан намын даргаар ажиллаж байхдаа 5 А мөрийн хөтөлбөрийг санаачилж байв. Түүний энэхүү хөтөлбөрийн үр дүнд нийслэлийн Ардчилсан нам Нийслэлийн ИТХ-ын сонгуульд анх удаа үнэмлэхүй ялалт байгуулж, нийслэлийн ИТХ-д олонхийг бүрдүүлсэн нь 2012 он.
Тэрбээр энэ цаг үед УИХ-ын гишүүн болсонтой холбоотойгоор нийслэлийн намын даргын суудлаа Э.Бат-Үүл баатарт хүлээлгэн өгч байлаа.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна