Өдгөө 50 насыг зооглож яваа жүжигчин Женнифер Лопез шинэхэн амраг бейсболын алдарт тамирчин Алекс Родригуезтэй хуримаа хийхээр шийджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд энэ зун хуримаа хийх бөгөөд нас ахиж яваа Женнифер Лопез хүүхэдтэй болохын тулд эмэгтэйчүүдийн дааврын бэлдмэл хэрэглэн, эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Учир нь тэрээр эмэгтэй хүний физиологийн жамаар цэвэрших шатандаа орж байгаа бөгөөд нас ахисан эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нь маш эрсдэлтэй байдаг аж.
Э.Сугармаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна