Ирэх зургадугаар сард ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнтэй холбогдуулж гадаадад байгаа сонгогчдын саналыг зургадугаар сарын 10-11-ний өдөр авах аж.
Энэхүү ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг улсад нийт 46 салбар комисс байгуулахаар болсон байна. Үүнтэй холбогдуулж Сонгуулийн ерөнхий хороо, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисс хамтран өчигдөр онлайн сургалт зохион байгуулжээ.
Сургалтыг нээж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлсэн үгэндээ "Сонгуулийн хууль тогтоомж, журмыг сайтар судлах, сонгууль зохион байгуулахтай холбоотой төсөв, зардлыг журмын дагуу зөв зүйтэй зарцуулах, санал авах өдөр цагийг хатуу баримталж ажиллах, бичиг баримтын хөтлөлтөд анхаарч ажиллах хэрэгтэй" хэмээн зөвлөлөө.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна