“Сөүл групп”-ын захирал Д.Өнөрболор Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдах үед Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшээд харамсалтайгаар унасан. Тэрбээр сайд болж чадаагүй ч төд удалгүй МАН-ын Нийгэм эдийн засгийн бодлогын газрын даргаар очсон юм.
Тэгвэл өөр нэг бизнесмэн болох Дархан дахь Алтан тос үйлдвэрийн эзэн Г.Ганболд төрийн өмчит газрын дарга болсон нь өнөөдөр тодорхой боллоо. Тодруулбал тэрбээр монголын эрдэнэсийн авдар гэгдэг “Эрдэнэс монгол” компанийн дэд захирлын суудалд заларчээ. Шинэхэн дарга Г.Ганболдын тухайд энэ удаа “Эрдэнэс Монгол, Эрдэнэс тавантолгой” компаниуд иргэдэд ногдол ашиг хувааж эхэлнэ” гэх таатай үгийг хэвлэлээр дайжээ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна