2008.7.3-нд хэн юу ярив-5: З.Энхболд: Хоёулаа л буруудлаа даа

2017/04/18

2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-д суудалтай намуудын удирдлагуудтай мөн оны долдугаар сарын 3-нд хийсэн зөвлөлдөх уулзалтын тэмдэглэлийг ямар нэг засваргүйгээр цувралаар хүргэж байна.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хэвлэлийг дарамтлахаа болих хэрэгтэй шүү дээ , Ганболд оо. Ганболд дарга тэр явуулж байгаа бичгүүдээ болих хэрэгтэй шүү дээ. Баахан бичиг ирсэн гэж хэлж байналээ. Хэрэггүй шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Энд ямарч дарамталсан тийм юм байхгүй ээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Наана чинь ийм зүйл болж байна гэж тийм зүйл бол хэрэггүйшүүдээ.

Н.ЭНХБАЯР: -Тэр зориуд гүжирдэж гүтгэсэн, бүр ноцтой...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хүмүүс нь санал бодлоо хэлж байгаа шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Тэнд ямар нэгэн хууль зөрчсөн үйл ажиллагаа байхгүй ээ.

Түүнийг шалгуулаад, тэгээд хууль зөрчсөн үйл ажиллагаа байвал тогтоогоод, буруутай эздэд нь хариуцлага тооцоод явна.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Заавал эрх барьж байгаа тал заавал тийм утгатай санал бодолтулгахёстойюмуу, тэрхүмүүст.

Н.ЭНХБАЯР: -Тэрийг би ер нь үздэггүй шүү дээ, тэр телевиз, тэр тэгж, тэгэхдээби болсайн мэдэхгүйбайна . Миний зүгээр ойлгожбайгаагаархоёр талтай л юм яриадбайгаа гэж . Ер нь онц байдлын үедтүрүүн Ерөнхий сайд хэлсэн. Ер нь онц байдлын үед ажиллах туршлага хэнд ч алга. Тийм учраас хэвлэл, мэдээллийн байгууллагуудч гэсэн онц байдлын үед ажиллах туршлага байхгүйюмбилээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тогтоосон хязгаар дотроо л хэвлэлийн тухай асуудал байдаг шүү дээ. Хуулиараа тийм юм.

Н.ЭНХБАЯР: -Тэгэхээр тэр жишээлбэл Монголын үндэсний радио, телевиз ийм онц байдлын үед яаж ажиллах вэ? гэсэн өөрийн дотоод журамгүй юм байна билээ. Одоо бол баримталж байгаа зарчим нь бол тэр нь зүгээр болдог юм уу, үгүй юм уу? бүү мэд. Хоёр, гурван талыг л тэнцвэртэй гаргана гэсэн ийм зарчим баримталж байгаа юм билээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Би тэнд очиж тэнцвэртэй гаръя. Би мэдэгдэл хийе.

Н.ЭНХБАЯР: -Тийм. Харин тэгэхдээ тэр зөв юм уу, буруу юм уу? сайн мэдэхгүйбайна.

Ц.ЭЛБЭГДОРЖ: - Би хүсч байна. Монголын радио, телевизэд боломж олгооч дээ.

Н.ЭНХБАЯР: -Үгүйээ тэгэхээр ярих гэж бүгдээрээ сууя л даа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Нэг талын, сөрөг талын сурталчилгаа илүү явж байгаа. Хүмүүс юу гэж бодох юм? Монгол нутаг даяар онц байдал тогтоогоогүй биздээ?

Н.ЭНХБАЯР: -Тогтоогоогүй.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тийм.

М.ЭНХСАЙХАН: -Яахав, ийм хэрэлдэх маягаар өнөөдөр ярьмааргүй байна.

Н.ЭНХБАЯР: -За ингээд...

М.ЭНХСАЙХАН: -Ерөнхийлөгчөө, бинэг санал хэлье.

С.БАЯР: -Би нэг санал хэлье. Өнөөдөр Монголын төр, засаг энэ болсон үймээн самууны эздийг тогтоохоор ажиллаж байна , ойлгож байна уу ? Тэнд садаа тавьж болохгүйшүү ! Тамлажбайгаа зүйлбайгаа болвол хариуцлага хүлээнэ. Хэн тамласан юм? Гэхдээ нэг ч этгээдийг тэн дээс нь шалгахгүйгээр гаргахгүй. Ойлгож байнауу? Түүнд битгий садаа болоорой!

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Чи зохиомлоор мэдүүлэг авахаа зогсоо, за.

С.БАЯР: -Тэгэхээр тамлаж байгаа хүн нь байгаа бол...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Зохиомлоор хэрэг бүрдүүлэхээ зогсоо. Бүх хэргийг тусдаа Ерөнхий прокурорт шилжүүл. Өчигдөр яагаад хоёр хоног шилжүүлээгүй юмвэ? Яах гэж ул мөрөө дарах гэж яах гэж оролдсон юм бэ?

С.БАЯР: -Чи болвол байна шүү дээ, харин "гэмт этгээд гэлбэлзэнэ" гэдэг шиг хандаж байналээ шүү.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Чи яаж байна?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, та хоёр хоёулхнаа байгаа юм шигхэрэлдэж, маргалдаад байхаа боль.

З.ЭНХБОЛД: -Хоёулаа л буруудлаа даа.

М.ЭНХСАЙХАН: -Ерөнхийлөгчөө, санал хэлье? Та чөлөөтэй л ярья гэсэн бол санал хэлье?

Н.ЭНХБАЯР:-За.

М.ЭНХСАЙХАН: -Ерөнхийлөгч өө, ийм байна аа. Ерөөсөө ингээд жаахан байж байгаад л хэрүүлрүү, жаахан тогтуун байж байгаад л хэрүүл рүү. Нэг сайхан тогтуун ярьж байснаа л хэрүүл рүү, яг энэ байдалонц байдлыг цуцлангуут л үүснэ. Би түүнийг их сайн мэдэж байна. Ер нь онц байдлыг тогтоох хүртэл асуудлын будлиан юундаа байсан гэдэг юмны голочийг нь хаясан юм бол сонгууль будлиантай болсон гэдэг дээр л байгаа. Бид нар энэ дээр ахиад урт урт үргэлжилсэн юм ерөөсөө хэрэггүй. Би бол шулуухан хэлчихье. Ерөөсөө л сонгуулийг хүчингүй болго. Санал хураалтыг хүчингүй болго. Тэгээд Идэвхтэн даргын хэлж байгаа тэр Сонгуулийн хороодоо байгуул. Наадам руугааор. Хүмүүс тайвшираг. Гол өдөөгөөдбайгаа энэ юмыг зогсоо. Тэгэхгүй болвол онц байдлаар ч шийдэхгүй, та бүгдийнхоорондын хэрүүлээр ч шийдэхгүй. Элбэг ээ, Баяр Ерөнхий сайдын хоорондын өндөр, өндөр дуугаар ч шийдэгдэхгүй. Нийгмээхараач дээ та нар, нийгмээхараач. Тэгээддараа байгуулагдах төр чинь ажиллаж чадах юм уу? Энэ шийдэл рүү яваад одоо хоёр хоног л үлдэж байна. Би, цаг дахин дахин уулзаж чадахчболовуу, мэдэхгүй. Маргааш Ерөнхийлөгч дуудаад уулзах л байх л даа. Ер нь бол хоёр хоногийн дараа, хэзээ дуусах билээ, маргааш орой л гээд байх шиг байна билээ.

С.ОТГОНБАЯР: -Онц байдал цуцлахаар…

М.ЭНХСАЙХАН: -Тэгээд л цаашаа бүхюм задраад л болохоо байж эхэлнэ шүүдээ. Бүгд орилолдоод.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Бие биенийгээ элдвээр хэлээд л...

М.ЭНХСАЙХАН: -Явна шүүдээ, ер нь.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Энэ хоёр намын даргын байдал боляг тийм байна шүү дээ. Бид нар бас дунд нь дуугүй байж байх уу?

М.ЭНХСАЙХАН: -Тийм. Зүгээр суухгүй шүү дээ, ер нь бол.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгээд дээр нь Ерөнхийлөгчөө ганцхан санал байх юм. Энэ наадам болтол энэ архи, спиртийн асуудлыг хязгаарлахгүй бол энэ хоёр нам ингээд маргалдаантай байгаа нөхцөлд энэ ер нь бас дахиад даамжирсан асуудал болох вий. Талбай дээр цугларсан тэр залуучууд ихэнхнь маш их хэмжээний архи уусан байсан.

М.ЭНХСАЙХАН: - За, тэр яах вэ. Тэгээд тамласан асуудлын хувьд бол ийм байна. Яаж томъёолохоос л хамаарна. Тамлал гэж хэлдэг сэн үү...

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгвэл наадмаа хүртэл зогсоочихъё л доо түр зуур, энэ асуудлыг шийдтэл.

Н.ЭНХБАЯР: -За, Лүндээжанцан дарга. УИХ-ын дарга ярих уу?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Би энэ яриаг сонсоод Мөнх -Оргил сайдтай ярьсан. Мөнх-Оргил сайд тэгсэн . Манай Хүний эрхийн дэд хорооны дарга, манай Баттулга, өөрхэн гэв, тэр хоёр уг газарт нь очсон байна. Тэгээд хүмүүстэй нь уулзаж...

Ц.НЯМДОРЖ: -Баттулга, Батбаатар, дахиад Ардчилсан намын нэг гишүүн очсон байналээ шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тийм. Тэгээд газар дээр нь очиж үзэж харсан.

М.ЭНХСАЙХАН: -Бид нар ер нь очиж хамт хоноё яршиг, яршиг. Үнэхээр тэгж байгаа бол хамт хоноё.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Яриг, яриг, мөрдөн байцаахад нь хамт байж байя.

М.ЭНХСАЙХАН: -Ерөөсөө хамт хоноё, хамт байя.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Өнөө өглөө Аюулгүйн Зөвлөлийн хурал дээр...

С.ОТГОНБАЯР: -Ерөөсөө ажлын хэсэг гаргах хэрэгтэй л дээ.

М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ, үгүй ажлын хэсэг гээд байх юм байхгүй. Та нар зөвшөөрөлөг, би лав очиж хонолоо тэр хүүхдүүд дээр...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -УИХ-ын дарга ажлын хэсэг гаргаад, онц байдал зарласан...

М.ЭНХСАЙХАН: -Яг нарийндаа бол асуудал тийм л байдаг. Би мэдэж байна.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -За ийм байгаа. Тэр хүмүүсийг нэг хүнд нэг цаг гаруй асуугаад тодруулаад, тэгээд явуулж байгаа гэж өглөө, тиймүү?

Н.ЭНХБАЯР: -1 цаг30 минут.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Нэг хүндээр1 цагаас 1 цаг30 минут зарцуулж байгаа.

Н.ЭНХБАЯР: -Бүх процедураараа явах юм бол тэгж таарч байна лээ дээ.

М.ЭНХСАЙХАН: -Одоо хаана байгаа юм, одоо очих юмсан.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Нэг хүүхэд ээж рүүгээ утасдаад "амь авраарай" гэж хашгирч байна гэж сая над дээр ээж нь орж ирж хэллээ. Миний хүүг нэг амьд суллаачээ гэж.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Түүнийг өөрт чинь хандаж...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Нэгийг нь алчихсан байна. Дүүг нь баривчилчихсан байна.

Д.ИДЭВХТЭН: -Элбэгдорж дарга аа?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Үгүй ээ, харин тэгж ярьж байна шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Ер нь бид нар энд хэрэлдэж байхад доорөөр процесс явдаг юмаа. Түүнийг та нар мэд.

Д.ИДЭВХТЭН: -Прокурорын ажлыг яриад байхаар өөр ажлаа хий л дээ.  

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэгдэг, тиймээ?

С.БАЯР: -Зориуд энд үймүүлэхээр орж ирсэн санаатай байдалдаа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Сая ээж нь ирчихсэн байна, нэгд. Хоёрдугаарт...

Д.ИДЭВХТЭН: -Прокурорын үүрэг гүйцэтгээд хэрэггүй шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэр Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд цагдаа байж магадгүй гэж хардагдаж байгаа учраас шилжүүлэх нь зүйтэй гээд бичиг хүргүүлсэн.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Та нар цагалдаж явуулсан байна лээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ , би юмаа дуусгачихъя. Хоёр дахь нь энэ сонгуулийн үр дүнг хүчингүй болгоё гээд, та нар үндсэн юуг нь гаргаад ир. Би бол одоо хууль эрхзүйн үндэс нь, хуульзүйн процедурыг нь дахиад л...

М.ЭНХСАЙХАН: -Энэ улс төрийн шийдэл байх ёстой. Улс төрийн шийдэл байх ёстой. Та юу болж байгаагаа хар.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Би ажил хэргийн л юм ярьж байна шүү дээ. Түүнээс биш...

М.ЭНХСАЙХАН: -Та нарын яриаг би зөндөө сонссондоо, мэдэж байгаа.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Легитимный байж чадахгүй байна гээд байгаа. Тэгвэл үүнийг болиулаад, улстөрийн шийдвэрийг нь болиулаад дахин сонгууль явуулах, тэр легитимный байж чадах уу?

Ц.НЯМДОРЖ: -Улстөрийн шийдэл сонгуулийг хүчингүй болгочихдог юм уу?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, үгүй. Харин би зүгээр л ярьж байна. Дахиад легитимный байх уу, үгүйюу?

М.ЭНХСАЙХАН: -Тэгээд одоо энэ чигээрээ яваадүзэлдээ, чадах нь уу?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгээд Үндсэн хуулийн Цэц...

М.ЭНХСАЙХАН: -Тэр чигээрээ яваад үз л дээ, чадах нь уу?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Манай энэ Улсын Их Хурал байна шүү дээ. Одоогийн бүрэн эрх нь дуусч байгаа Их Хурал одоогийн сонгуулийг хүчингүй болгох юм байхгүй болчихоод байна.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Цэц энэ Үндсэн хуультай зөрчсөн учраас Их Хурлын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх аргагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд тэр бүрдэж ирсэн хүмүүс нь кноп дарах болоод байгаа юм.

Ц.НЯМДОРЖ: - Тиймээ, тийм.

М.ЭНХСАЙХАН: -Би энэ хоёр намд хэлэхэд хүүхдүүд дээр Жагаа бид нар очих ёстой юм байна. Эндээс гараад одоо шууд очих ёстой юм байна.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Нэг ийм юм байгаа гэдгийг бас нэг хэлье. За ажлын хэсэг байгуулагдсан. Энэ нөхцөл байдлыг тогтоож, шалгаж үзэхийг...

М.ЭНХСАЙХАН: -Хоёр намын хэрүүлээс бид нар ингэж баларч байх даа яадаг юм бэ?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулаад одоо ингээд ажилдаа ор гээд өдөр захирамж нь гарсан. Ингээд ажилдаа орох ёстой.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Ямар 6 хүн бэ? Сонсъё.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Цаг хугацаа бага байсан учраас, үгүй ээ одоо тэгээд заавал одоо бүгд л...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Лүндээ даргааа, би мэдээгүй, сонсъё?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Аан?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Лүндээ даргааа, би мэдээгүй, манайхаас хэн орсон юм бэ?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ахлагч нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Дондог байгаа. Энэ ч байхаас өөр арга байхгүй байна. Гишүүд нь бол хоёр бүлэг, зөвлөлийн ахлагч нар байна. Нямдорж, Гансүх, Мөнх-Оргил сайд байна. Энэ чинь Хууль зүй, дотоод хэргийн сайд байхаас арга байхгүй. Тэгээд Баярцогт, Лу.Гантөмөр байна.

Б.ЭРДЭНЭБАТ: -Бусад намуудаас яагаад байхгүй байна. Энэ бусад парламентад суудалтай намуудаас?

С.ОЮУН: -За яахав дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгэхээр чинь...

М.ЭНХСАЙХАН: -Ерөөсөө энэ хоёр бүх юм хуйвалддаг шүү дээ. Сонгууль ч хуйвалддаг, тооллого ч хуйвалддаг. Хоорондоо бүх юмыг хийдэг шүүдээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Наадахыг чинь шинэчлэх хэрэгтэй.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ардчилсан намын зөвлөлийнхэнтэй, танайхан тийм санал гаргасан.

М.ЭНХСАЙХАН: -Эндийм юм байгуулж байгаа гэдгийг чинь анх удаа сонсож байна.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Өчигдөр Лу.Гантөмөр гишүүн хуралдаан дээр санал гаргасан юм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Надаас санал аваагүй.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Намын дарга нараас нэг ч санал аваагүй.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Их Хурал дотроо ярьсан юмаа, Элбэгдоржоо.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Их Хурлын гишүүд чинь тэгвэл Их Хурал дотроо шийдвэр гаргавал...

С.ОЮУН: -Ажлын хэсэг байгуулах чинь спикерийн эрх мэдлийн асуудал байхгүй юу.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй тэгээд энэ дээр чинь дангаар...

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Эрх мэдлийн асуудал. Бусад намууд, парламентад суудалтай намуудыг орох уу, орохгүй юу? гэдэг дээр Ардчилсан намын зөвлөлийн гишүүд шаардлагагүй гэсэн юм. Тэгэхээр нь би оруулаагүй юм. Улс төрийн бусад нам оруулах шаардлага нэг их байна уу, үгүй юу? гэж.

С.БАЯР: -Тийм ажлын хэсэг байгуулсныг би одоо л сонсож байна.

Б.ЭРДЭНЭБАТ: -Энэ болохгүй шүү дээ.

 Н.ЭНХБАЯР: -Ямар хэсэг байгуулчихсан юм бэ, юу шалгаж байгаа гэнэээ?

Б.ЭРДЭНЭБАТ: -Тэгж болохгүй шүү дээ. Бусад намаас оруулах шаардлагагүй гэнэ үү?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Наад комиссоо, наадах чиньүнэхээр бий болвол намаас, тэр хүмүүсийг намаас нь асуугаарай.

М.ЭНХСАЙХАН: -Харин тийм. Манай Лүндээ даргаас үе үе тийм үг гарна шүү дээ. Ер нь бол.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Яахав асуудлаа л Улсын Их Хуралд танилцуулна шүү дээ. Яахав ийхэв? гэдгээ л танилцуулах тийм комисс. Тэгээд газар дээр нь...

Н.ЭНХБАЯР: -Ямар комисс гэнэээ?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Очиж үзэж...

М.ЭНХСАЙХАН: -Улстөрийнхөн хэн хэнийгээ мэдэж байгаа шүү дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Лүндээ дарга аа, та ер нь наадахаа намуудын дарга нарт үзүүлээрэй.

Н.ЭНХБАЯР: -Ямар комисс яриад байгаа юм бэ, юу хийх юм бэ?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Их Хурал ажлын хэсэг байгуулсан юм.

Н.ЭНХБАЯР: -Аан. За…

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Энэ үүсэн бий болсон нөхцөл байдалд дүншинжилгээ хийж, энэ асуудлыг цаашид ямар арга хэмжээ авах асуудлаар санал боловсруулж УИХ-д танилцуулахыг даалгасан тийм юм.

Н.ЭНХБАЯР: -Тийм ажлын хэсэгүү? За…

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тийм ажлын хэсэг.

Н.ЭНХБАЯР: -Хэзээ байгуулсан юм бэ?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Өнөөдөр, үдээс хойш.

Н.ЭНХБАЯР: -Аан…

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Лүндээжанцан даргааа, захирамжаа хүчингүй болгоорой. Нэгд, би сонсоогүй. Бид намуудаас албан ёсоор хүнээ өгнө.

Б.ЖАРГАЛСАИХАН: -Энэ чинь ер нь нам, улс төрийн зөрчлийн асуудал гарчихаад байна шүү дээ. Намын дарга нарт хүрэхгүй асуудал тавиад...

Н.ЭНХБАЯР: -За Баяр дарга, Ерөнхий сайдаас.

М.ЭНХСАЙХАН: -Сонирхлын зөрчилтэй гишүүд байна л даа. Нэг ч дүн гараагүй тиймээ? Гэтэл та ингэж ярьжболохгүй шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Хш. Ерөнхийдөө өнгөрсөн дөрвөн жилийн өмнө яаж байлаа та нар? Өчигдөр Улсын Их Хурал дээр санал гараад, УИХ -ын 75 гишүүн хүчирхийллийн эсрэг байна гэдгээ илэрхийлж гарын үсгээ зуръя гэж тийм санал гарсан. Энхсайхан гишүүн ч гэсэн тэр дээр нэгдсэн.

Н.ЭНХБАЯР:-За.

М.ЭНХСАЙХАН: -Мэдээж шүү дээ. Тэр чинь нэг их ядаад байх асуудал биш шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, үгүй. Ер нь.

Н.ЭНХБАЯР: -За, Ерөнхий сайд?

С.БАЯР: -Өнөөдрийн уулзалтыг үнэхээр үр дүнтэй болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа учраас би Ерөнхийлөгчөөс дахин бололцоо хүсч байгаа юм. Ерөнхийдөө нэг ийм уур амьсгалтай болоосой билээ гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа юм.

Сая Ардчилсан намын даргын тэр тавьж байгаа асуудлууд дотор би Ерөнхий сайдын хувьд анхаармаар, үнэхээртэгж тамлажбайгаа болвол, Монголын иргэдийг хохироож байгаа бол би арга хэмжээавна . Тэгэхдээ бие биендээ харьцахдаа та ч энэ албанд байсан хүн наад захын улстөрийн соёлтой баймаар байна. Ер нь бол тэвчээр гэдэг болвол бас л хэмжээтэй эд.

Өнөөдөр Нямдорж даргын тавьж байгаа зүйлүүд дотроос би тэр байрны тийшээ үнэхээр явж чадахгүй байгаа, хэцүү байгаа. Түүгээр явахад тэвчээр минь барагдаж магадгүйбайгаа . Энэ олон хүнамь нас хохирсон тухай өнөөдөр Аюулгүйн Зөвлөл д ээр бид яриад, манай намын байранд нэг хүн амьсгал боогдожнасбарсанбайнагэдгийгсонсоодби зориудтодруулсан. Яагаад? гэвэл тэрбайрнаас бүх хүмүүсээ гаргах, шилжүүлэх энэ ажлыг би зохицуулаад, боллоо гэж сонсоод гарсан хүн. Яахаараатэнд хүн хохирчихдог байнавэ? гэсэн. Гаднаас орж ирсэн хүн байна лээ. Жагсаалынхантай хамт. Тэгээд сейфоролдож байгаадтэрхавьдаа...

Ё.ОТГОНБАЯР: "Кредит" банкны.

С.БАЯР:-Аан?

Ё.ОТГОНБАЯР: "Кредит" банкны.

С.БАЯР: -Тийм. "Кредит" банкны. Тэгээд угаартаад нас барсан юм байна лээ. Харамсалтай.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Энэ дээр ганц зүйл хэлчихүү, даргаа?

С.БАЯР: -Би үгээ дуусгая аа, тэгэхүү? Бид нар бас нэг албан ёсны хурал дээр байна шүү дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэр буудуулсан хүн байх, хоёр хүний гнь таниулж чадахгүй байгаа.

С.БАЯР:-Тийм учраас иймэрхүү зөрчилтэй холбоотой юм яригдаж байгааг мэдэж байгаа бол тэр алдаа дутагдал, завхралыг хууль зөрчсөн юмыг таслан зогсоохоор арга хэмжээ авна, нэгд. Хоёрт, тэр шөнийн явцад, мөн дараа нь их олон хүн саатуулагдсан юм билээ. Тоо нь мянгаад болсон байх. Тэр дотор өнөөдөр 18 хүрээгүй хүүхдүүдийг үнэхээр тэр баримт материалаа галдан шатааж байгаа гэмт хэрэг үйлдэж байгаагүй бол эцэг, эхэд нь гарын үсэгтэй нь өгөөд бай. Сүүлд нь дуудажлавлах иймбайж болох юм гэсэн ийм шийдвэрийг гаргасан. Бусад нөхдийг шалгахадүнэхээр их хугацааорж байна. Тэр бүгдийг шалгах ёстой. Энэ чинь өнөөдөр бид юу яриад байгаа билээ? Эзнийг нь олж хариуилага тооцох л гэж байгаа шүү дээ. Ийм асуудалд улс төрийн намууд ямар нэгэн байдлаар садаа хийхгүй байх тухай дарга, манай намын бүлгийн дарга ярьж байна.

Ийм садаа учруулж болохгүй! Тэр садааг учруулсан нөхцөлд болвол ард түмэнчойлгохгүйшүүдээ. Ямар учраас ингээд байгааг ойлгохгүй шүү дээ.

Монголын төр тэр олон хүнийг олон өдөр барих тийм сав ч алга. Хооллодог хоол хүнсний асуудлыг Засгийн газрын ээлжит бусхурлаараа шийдэжл байна. Тэр хүний эрхийн асуудал хариуцсан байгууллагуудыг тийш нь чөлөөтэй орж,

байдлыг хянаач гэж наад захын шаардлагыг хангахёстой гэсэн тушаал, шийдвэрүүдийг өгч байгаа. Энэ дотор улс төрийн намууд янз янзын байдлаар, эсвэл улс төр хийх зорилгоор, эсвэл магадгүй шалгах, тогтоох ажилд нь садаа болохбайдлаарбитгий оролцоочгэжхүсч байна. Битгийоролцооч ээ гэж хүсч байгааюм. Хамгийнголзүйлби эндбайгаа хүмүүсээсбас хүлцэлөчье. Сүүлийн хэд хоногт нэлээн ачаалалтай ч байлаа. Ер нь урьд өмнө байгаагүйгээ бид бүгдээрээ л үзэж байгаа байх.

Би Ардчилсан намын даргаас ерөнхийдөө иймсанаа зовсон зүйл хэлэх болов уу даа гэж бодож л байсан, хэлж байна. Тэгэхдээ зөвхөн үүнийг хэлээд зогсож байгааднь жаахан гонсгордуу лбайна . Өнөөдөр аль аль нам ард түмнээсээ сонгогдоод л УИХ-д суудалтай байгаа шүү дээ. Хамгийн гол нь өчигдөр УИХ-ын хаалттай чуулган ерөнхийдөө их эерэг уур амьсгалд болж өнгөрсөн. Би түүнд их баярлаж байгаа. Хэдийгээрөөр хоорондоо давс, хатуу ширүүн үг хэлэлцэж байлаа ч гэсэн төгсгөл нь их эерэг болсон. Надад их итгэл төрүүлсэн. Ерөнхийдөө ямар ч байлаа гэсэн Монголын төрийн хувь заяа, ирээдүй биднийл гартбайгаа. Бидний лгарт байгаа шүү дээ. Энэ талаар юм хэлэлгүйМонгол Улсын Ерөнхийлөгчид, Монгол Улсын Ерөнхий сайдад улс төрийн нэг намын дарга шинэ цэргүүдийг жагсаачихаад командалж байгаа бага дарга шиг "үүнийгээ зогсоо, түүнийг боль, үүнийг тат" ийм байдлаар харьцаж болохгүй. Бид байраа хэзээ ч солино шүү дээ. Сонгуулиуд үргэлжилнэ. Тэгэхдээ барьж байгаа, ачааг нь үүрч байгаа хүмүүстээ ингэж хандаж болохгүй байх. Болохгүй байхаа.

Эх сурвалж: Polit.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна