Ерөнхийлөгчид М.Энхболдыг дэмжинэ хэмээн иргэд хариулжээ

6 цаг 58 минутын өмнө
Монгол, Германы хамтарсан “Про капитал” төв Монгол Улсын 2017 оны хоёрдугаар улирлын нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарын хүрээнд хийсэн судалгаагаа зарлалаа.

Энэхүү судалгаагаар Монгол Улсын эдийн засаг сэргэж байна гэх өөдрөг дүн гарчээ. Тодруулбал, судалгаанд оролцогчдын дунд “Монгол Улсын эдийн засаг сэргэж байна уу” гэх асуулгыг явуулахад 2100 иргэнээс 52 хувь нь “Монголын эдийн засаг сэргэж байна” гэж хариулсан бол 30 хувь нь “сэргээгүй”, 28 хувь нь “мэдэхгүй” гэж хариулжээ.

Ирэх зургадугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнтэй холбоотойгоор тус судалгааны байгууллагаас иргэдийн дунд “Монгол Улсын Ерөнхийлөгчид хэнийг дэмжих вэ” гэсэн судалгааг авахад МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд хамгийн өндөр санал авсан бол УИХ-ын гишүүн асан Г.Батхүү хамгийн бага санал авчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна