АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд 7 хүн нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлээд байгаа. АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрсөн пүрэв гарагт тэдгээр хүсэлт бүхий гишүүдээ хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтад Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Л.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нар оролцжээ. Харин Баабар хүрэлцэн ирээгүй байна.
Харин Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй БНН-ын дарга Б.Жаргалсайхан нэр дэвших нь дээрх уулзалтаар тодорхой болсон байна. Нэр дэвшүүлэхтэй холбоотой процесс хуульд заасан тав хоногийн хугацаанд багтах ёстой тул Ардчилсан намын хувьд тавдугаар сарын 2-ноос нам дотроо санал хураалт явуулахаар болжээ.
Дараа нь Их хурлаа хуралдуулж, нэр дэвшигчээ эцэслэн батламжлах юм байна. Санал асуулгаар хамгийн олон санал авсан 2-3 хүнийг Их хурал дээрээ дахин саналхураах байдлаар нэр дэвшигчээ тодруулах гэнэ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна