Монгол, Хятадын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан болно

2017/04/25
Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан энэ сарын 24-26-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болж байна. Хуралдаанд тус зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон албаны бусад төлөөлөгчид оролцож байна.

Зөвлөлийн нэгдсэн хуралдаан өнөөдөр эхлэх бөгөөд үүний өмнө Монголын төлөөлөгчид БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны удирдлагуудтай уулзаж хоёр улсын уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тэргүүтэй Монголын төлөөлөгчид өчигдөр БНХАУ-ын “Шэнхуа” группийндэд ерөнхийлөгч Ли Донгтой уулзаж, тус группийн үйл ажиллагаатай танилцлаа. “Шэнхуа” групп нь нарны, салхины, усан болон нүүрсний зэрэг бүх чиглэлээр эрчим хүч үйлдвэрлэдэг, томоохон гангийн үйлдвэрүүдтэй, 70 орчим нүүрсний уурхайтай, 2000 гаруй км төмөр замыг эзэмшдэг, нүүрс шингэрүүлэх болон нүүрснээс байгалийн хий, нийлэг эд гаргаж авах үйлдвэрүүдтэй, Хятадын хамгийн том компани юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна