Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан, өдгөө Ерөнхийлөгчид горилж буй намынхаа нэгэн улстөрчид хандаж хатуухан үгийг жиргээ хуудсаараа дайжээ.
Тэрбээр, “Төмөр зам туусан, хөдөө аж ахуйн сайд байхдаа хурандаа, хуулийнхнаар гар хөл хийж бусдыг атгандаа оруулах гэж оролддог, хэвлэлээр компанчилж намын нөхдөө гүжирдэн түгжилддэг нэг нөхөр Ерөнхийлөгч болбол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг дургүй хүргэсэн хүмүүсийнхээ амь, амьдарлаар тоглох зэвсэг болгох байхдаа. Юун ардчилал, хүний эрх, хууль ёс. Хулгайч нарын овгор хэн бэ? Надтай сөргөлдвөл юу болох вэ? гэх өш тайлсан эрх мэдлийн зодоон, эгэл олны хоосон талцал хуваагдлын зовлон үүтгэгдэх биз” хэмээсэн нь Женко Х.Баттулгад зориулсан үг бололтой.
Х.Тэмүүжингийн тухайд Х.Баттулгатай Н.Алтанхуягийн Засгийн газарт хамт ажиллаж байхаасаа л таарамжгүй харилцаатай байсан агаад хурандаа нар өөрийг нь тагнаж чагнасан гэх асуудлын ард Х.Баттулгыг байсан хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан юм.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна