Н.Алтанхуяг Ардчилсан намтай “дайн” зарлажээ

2017/04/27
Өнгөрсөн 11 дүгээр сараас хойш хэд хэдэн удаагийн ноцтой мэдэгдэл хийгээд буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр дахин байр сууриа илэрхийлжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаад байгаа тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсанаа  “Эрдэнэтийн 49 хувийг авсан гэмт бүлэглэл Ерөнхийлөгчийн сонгуульд өөрсдийнх нь хулгайг хамгаалж, өмгөөлөх хүнийг дэвшүүлж, дэмжих юм гэнэ.

Эрдэнэт бол жилдээ 600-аад тэрбумыг Монголдоо өгдөг, монголыг олон жил тэжээж ирсэн дэлхийд дээгүүр орох том орд. Хулгай луйвраа Ардчилсан намаар хамгаалуулах гэж байгаа бол тийм юм байхгүй гэдгийг дахин хатуу хэлье” хэмээн бичжээ.

Энэхүү посттой холбоотойгоор сошиалынхан Н.Алтанхуяг дарга ууртай байна, Ардчилсан намтай “дайн” зарлажээ, түүнийг дэмжиж байна, булхай луйврыг илчлэх хэрэгтэй гэх зэрэг түүнийг дэмжсэн сэтгэгдэл олныг өичсэнийг харж болохоор байна.



Т.Гэрэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна