Халуун тогоо хэрэглэх гэж байгаа бол эхлээд аюулгүй байдлаа ханга

2017/05/11
Халуун тогоо гэх зүйлийг бараг айл өрх бүхэн хэрэглэдэг гэхэд болно. Харамсалтай нь “Халуун тогоо” гээч эрлэгийн элчид бяцхан үрс минь түлэгдэж эндэх тохиолдол буурахгүй байгаа юм. Өнгөрсөн онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд түлэгдэлтийн улмаас 0-5 насны 2525 хүүхэд яаралтай түргэн тусламж авсан байна. Энэ нь нийт тусламж авсан хүмүүсийн 62.2 хувийг эзэлж буй юм.

Осол гэмтлийн улмаас амиа алдсан арван хүүхэд тутмын найм нь түлэгдлийн шалтгаантай байна. Түлэгдлийн ихэнх тохиолдол нь ахуйн нөхцөлд буюу гэрт болдог аж. Энэ нь эцэг, эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй, буруутай үйлдэлтэй шууд холбоотой. Хэрэв халуун тогоо, ус буцалгагч зэрэг ахуйн хэрэглээний хүүхдэд аюултай байх цахилгаан хэрэгслийг хэрэглэх гэж байгаа бол эрсдэлээ бодож аюулгүй байдлыг хангах нь зүйн хэрэг юм.

Зарим иргэд халуун тогоог аюулгүй хэрэглэх арга хэмжээг өөр өөрсдийнхөөрөө авч эхэлжээ. Доорх зурганд анхаарлаа хандуулна уу. Танд аль нь аюул багатай харагдаж байна вэ. Хэрэв та халуун тогоо болон хүүхдэд аюул учруулахаар цахилгаан хэрэгсэл хэрэглэх гэж байгаа бол яг одоо аюулгүй байдлыг хангана уу хэмээн зөвлөж байна.



Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна