Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь удаагийн их аварга Д.Дагвадорж сошиалд тун идэвхитэй нэгэн. Жилийн өмнөхөн дипломат айлын ганц охин Б.Лакшми гэх эмч бүсгүйтэй нөхөрлөж, эцэг эхтэйгээ золгуулан дуулиан тарьсан. ОХУ-д бага насаа өнгөрүүлж, хэл ус мэдлэг боловсролоороо гайхуулан явсан Б.Лакшмигаас салсан нь хэсэгтээ л аваргыг хөнгөн хуумгай нэгэн гэх дүгнэлтэд хүргэсэн.
Тэгвэл тэрбээр дахин шинэ хайрын романс үүсгэсэн бололтой. Энэ удаад мөн л ОХУ-д Инженерийн мэргэжил эзэмшиж буй Б.Намуун гэх охинтой холбогджээ. Тэрбээр Б.Намууны оруулсан зураг бүрт лайк даран “хайрт минь хурдан ирээ” хэмээн коммент үлдээх нь зүгээр ч нэг дэггүй үйлдэл биш гэж хардах хүмүүс олон байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна