“Мэдрэмж Мээдээ” шантрав уу?

2017/05/15
“Яг түүн шиг” шоуны хүчтэй оролцогчдын нэг “Камертон” хамтлагийн дуучин Мээдээ буюу Г.Мэнд-Амар нэвтрүүлэг эхэлснээс хойш ялагч болоогүй байгаа. Шоуны зургаа дахь дугаарт П.Адарсүрэн агсныг дуурайх сонголттой тулсан түүнд олон нийт ялагч болох магадлалтай гэх таамаг дэвшүүлээд байсан юм.

Гэвч тэрбээр шүүгчид болон үзэгчдийн сэтгэлд төдийлөн хүрч чадсангүй. Өмнөх дугааруудад ялагч болоход хэдэнтээ ойртсон ч цөөн оноогоор дутсан тохиолдол бий. Хөгжилтэй, мэдрэмжтэй тэрбээр шоуны олон цагийн бэлтгэлээс залхсан уу, ямартаа ч энэ удаа хангалтгүй оролцлоо.

Ямар сайндаа л шоуг үзэхээр ирсэн П.Адарсүрэн агсны хүү А.Амартайван “Дөрвөн настай байсан бол ааваа гээд гүйх л байлаа” гэхэв дээ. Шоу дуусахаас өмнө  ялагч болохгүй бол горьгүй нь дээ. 





 Б.Хэрлэн 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна