Самбалхүндэвийн эргэмжийн газраас Дэнжийн мянга хүртэлх авто зам удахгүй ашиглалтад орно

2017/05/16
Агаар хөрсний бохирдлыг бууруулах, авто замын ачааллыг багасгах зорилготой шат дараатай ажлуудын хүрээнд дүүргийн 11, 12 дугаар хороонд авто замын ажил явагдаж байна.

Уг замын ажилтай Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцлаа. Дүүргийн 11, 12 дугаар хороо, Самбалхүндэвийн эргэмжийн газрын замаас Дэнжийн мянгын авто замтай нийлэх 0.52 км авто замын ажил хийгдэж энэ долоо хоногт ашиглалтад орно.

Тус зам тавигдахтай холбоотой газар чөлөөлөх хүсэлтийг нааштайгаар хүлээн авсан иргэдэд талархал илэрхийлж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна