Автомашингүй өдрөөр зарим замыг хаана

2017/05/19
Манай улс автомашингүй өдрийг долоо дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ жил “Ухаалаг зорчилт-Цэвэр агаар” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. "Улаанбаатар марафон" олон улсын гүйлт, "Автомашингүй өдөр" арга хэмжээг Нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан, урлаг соёлын олон тоглолт хөтөлбөрүүдийг багтаан тэмдэглэдэг билээ. Мөн маргааш өглөө 08:00-18:00 цаг хүртэл зарим замуудын хөдөлгөөнийг хаах аж. 

Тухайлбал, Жанжин Д.Сүхбаатарын талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжаас дотогш замуудыг түр хугацаагаар хаана.

Мөн “Автомашингүй өдөр”-өөр сонгосон талбайд  автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэд, олон нийтэд уриалж байна.




Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна