Автомашингүй хотын аз жаргалтай дүр төрх

2017/05/20
Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Автомашингүй өдөр” өнөөдөр тохиож байна. Автомашингүй өдрийн нээлт өнөөдөр 11.00 цагт Сүхбаатарын талбайд боллоо. ЭНэ өдөрт зориулсан олон арга хэмжээ төв талбайд явагдаж байгаагаас гадна уралдаан тэмцээнүүд ч болж байна. Мөн Улаанбаатар хотын томоохон зах, худалдааны төвүүд өнөөдөр амарч байгаа юм.
“Улаанбаатар марафон” боллоо

Энэ өдөр иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар идэвхтэй хичээллэх сэдэл төрүүлэх, гүйлтийн спортыг дэмжих зорилготой “Улаанбаатар Марафон” тэмцээнийг зохион байгуулдаг. “Улаанбаатар Марафон” тэмцээн 5 км, 10 км, 21 км, 42 км төрлөөр болдог бөгөөд оролцохоор 30 мянга орчим хүн бүртгүүлжээ. Энэ жилийн гүйлтэд Кени, Өмнөд Солонгос, Япон улсын хоёр тамирчин менежер болон дасгалжуулагчийн хамт оролцохоор бүртгүүлсэн. Мөн Монгол улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени, Их Британи, АНУ, БНГУ, Казакстан, Чех, Австрали, Унгар, Канад, Филиппин, Шинэ Зеланд, Франц зэрэг орны Элчин сайдын яамны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл оролцож байна.




 
Дугуйт эргүүл ажиллаж байна

Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулан ажиллах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэгтэй, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэл хотын хэмжээнд “Дугуйт эргүүл” ажиллаж эхэллээ.




 
Дугуйн парад болж байна

“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд зохиогдох "Унадаг дугуйтай Улаанбаатар" дугуйн парад 14:00 цагаас эхлэнэ. Парадад 1000 дугуйчин оролцох аж. Мөн дугуйчид Монгол орны газрын зураг, үг бүтээж, уриалга гаргана. Дугуйн парад МУИС-ийн хичээлийн 1-р байрны 4 замын уулзвар 17:00 цагаас замд гарна6 


 
Төв замыг 18.00 цагаас хойш нээнэ

Мөн авто машингүй өдрийн хүрээнд урлагийн тоглолт, хөгжөөнт уралдаан тэмцээн, унадаг дугуйн парад зэрэг олон үйл ажиллагаа өдрийн турш үргэлжлэх бөгөөд нийслэлийн төв гудамж замуудад хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж байна. Иймээс иргэд, жолооч наравтомашинаар зорчих шаардлагатай бол бусад чөлөөтэй замыг сонгон зорчих хэрэгтэй. Хөдөлгөөний хязгаарлалт 18.00 цагт дуусах юм.

Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна