Нандин бүхэндээ зориулаарай

2017/05/20
Дуучин Г.Дэлгэрцогт шинэлэг, чанартай уран бүтээлийг үзэгч, сонсогчиддоо хүргэхийг эрэлхийлдэг уран бүтээлч. Саяхан "Учралын намар" дуу нь хит болж, өнөө хэр нь сонсогчдыг байлдан дагуулж байгаа бол "Миний нандин" хэмээх цоо шинэ уран бүтээлээ олны хүртээл болгожээ.

Тавдугаар сарын 15-наас олон нийтийн сүлжээнд цацагдсан "Миний нандин" дууны клип үзэгчдээс өндөр хандалт аваад байна.

Миний л гэж өмчилсөн зүрхний нандин хайр минь
Миний л гэж энхрийлэн мэлмэрэх нандин хайр минь
Чиний л зүрхэнд бүтэн байвал би чинь жаргалтай
Нандин байлгах гэж насаараа үнэнч явнаа
Намайг л харин чи минь зүрхнийхээ гүнд нандигнаарай... хэмээн шүлэглэх “МИНИЙ НАНДИН”дууны шүлгийг яруу найрагч, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, дууны шүлгийн энэ цагийн мастер Д.Ган-Очир бичсэн бол аялгууг “Аянга”хамтлагийн ахлагч Э.Эрболд зохиожээ.

Утга уянга,хэмнэл айзмыг мэдрүүлсэн энэ бүтээл нь дуунд хайртай сонсогч түмний аялах, сонсох дуртай дуу болох нь дамжигггүй.



Б.Сондор 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна