Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа буюу “CinemaAwards” өчигдөр /2017.05.19/ “Корпорейт Конвеншн Центр”-т болсон. Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг тус наадмын хөтлөгчөөр жүжигчин Т.Бархүү, жүжигчин, загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн нар ажилласан нь олны анхаарлыг татаж байлаа.
Сүйт бүсгүй гэж уулга алдмаар цав цагаан даашинзтай тайзнаа гарч ирсэн Д.Пүрэвсүрэн үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байв. Түүнийг “бүх төрлийн авьяастай юмаа” гэх яриа дуулдана лээ. Монголдоо нэр хүндтэйд тооцогдох томоохон шоуг хэр сайн хөтөлснийг үзэгчид дүгнэх биз ээ.
Б.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна