Ихэнх нутгаар дулаарна

2017/05/21

Өнөө шөнө Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтийн газар тариалан бүхий нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ. Мөн өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, говь талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Энэ сарын 22-нд буюу маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Маргааш нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 23-29 градус дулаан байна.  

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүл багасна. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө сэрүүсч 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, орон шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө сэрүүсч нутгийн хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө сэрүүсч Дундговийн нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 13-18 градус, нутгийн зүүн хэсгээр 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч 0-2 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна