Өглөөний цай ууснаар танд ямар ашиг тустай вэ

Өчигдөр 11 цаг 03 минут
Хүн өглөөний цай уулгүй гэрээс гарснаар хэрэгтэй энергээ авч чадахгүй, ингэснээр хамгийн их энерги хэрэглэдэг гэгдэх тархи тань бүрэн сайн ажиллах чадваргүй болдог байна. Бүх биеийг удирдаж буй тархи тань бүрэн ажиллаж чадахгүйгээс хичээлд муу дүн авах,ажилаа амжилтгүй хийх,мөн бусад өвчний ч суурь болдог байна.

Өглөөний цай угаагүйгээс өдөр гэхэд хоолны дуршил буурч хоол бага иднэ, ингэснээр үдээс хойших энергээ бүрэн авдаггүй, орой гэхэд тэснэ тэснэ  гэгчээр мэдээж яаж ч шавхаад байхгүй болсон энергээ нөхөхийн тулд маш их хоолны дур төрж ихээр хоол иднэ. Энэ нь шөнө нойрыг бууруулснаар сайн унтаж чадахгүй, өглөө босоход хэцүү байх, өглөө оройтож боссоноор дахиад л өглөөний цай ууж чадахгүй гэх байдлаар тойрог болж энэ нь яваандаа олон өвчний шалтгаан болдог байна. Иймээс цагтаа, зөв бүрэн хооллож хэвшицгээе! гэж зөвлөх байна.



"Хүн хагас өлсгөлөн байхдаа толгой сайн ажилладаг", "Гэдэс дүүрэн үед толгой муу ажилладаг" гэх мэт яриа байдаг. Үнэнийг хэлэхэд энэ яриануудад ч гэсэн үнэний хувь байдаг. Гэвч энэ нь түр зуур, богино хугацаанд л ийм байдаг байна. Учир нь хүн цадталаа хоол идсэний дараагаар тэр хоолыг боловсруулахын тулд хүний ходоодон дахь судаснууд өргөсч хүний судсаар урсаж буй цусны нэлээд хэсэг нь ходоод руу явснаар тархи руу очих цусны хэмжээ багасдаг байна.

Тэгэхээр "хоолоо тухтай суугаад ид", "өглөөнийхөө цайг тогтвортой суугаад ууж бай" гээд үглээд байдаг ээж аав, эмээ өвөөгийн маань үгэнд ч бас учир бий ажээ. Тэгэхээр хоол идсэнийхээ дараа 15-30 минут тайван сууж амрах, эсвэл салхинд гарч алхах, нохойтой бол нохойгоо салхилуулаад тайван алхаж байх нь зөв байдаг байна.



Зарим хүмүүст хоол идсэнийхээ дараа хөдөлж шингээх ёстой гэсэн бас буруу ойлголт байдаг. Энэ нь бас л буруу юм. Хоол идсэнийхээ дараа хэт хүчтэй гүйж, хэт их энерги зарцуулах үйлдэл хийвэл биеэр эргэлдэх цусны ихэнхи нь булчин руу явснаар, ходоодонд очих цусны хэмжээ багасч хоолны шингээлтийг удаашруулдаг муу талтай ажээ.

Мөн хоол идэж байх үедээ зурагт үзэх нь тийм ч сайнгүй аж. Бас л цусны тодорхой хэмжээ тархи руу явж, дээр нь хоолны амт үнэрээс авах мэдрэмж буурснаар хүний хоол боловсруулах рефлекс буюу хариу үйлдэл нь буурч хоолны шингэлтэнд муугаар нөлөөлдөг байна.

Энэ нь бас таргалахад ч нөлөөлдөг байна. Хоолоо тайван суугаад амт үнэрийг нь мэдрэн таашааж идээд түүний дараагаар салхинд тайван алхах нь хамгий зөв хоололт болохнээ. Ингэснээр тархи тань ч тайван хурдан ажиллаж, бие чинь ч алжааж ядрах нь багасана. Ямар ч гэсэн туршаад үзээрэй!

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна