Хатан хаан Элизабет 28 жилийн турш зөвхөн 9$ үнэтэй будгаар л хумсаа буджээ

2017/05/25

Их Британий хатан хаан II Элизабет тун өвөрмөц сонирхолтой нэгэн юм. Тэрбээр нэг л загварын гар цүнхнээсээ 200 орчим төрлийг нь шүүгээндээ хадгалдаг. Шөнө бүр оргилуун дарс буудуулж, нэг хундага дарс ууж байж унтдаг. Хамгийн дуртай мөхөөлдөсөө гартаа барихгүйгээр хаашаа ч аялдаггүй гэх мэт хатан хааны амьдралын хэв маягийг хамгийн олон жил ажилласан туслах нь хүртэл ойлгодоггүй гэдэг.



Тиймээс түүнийг 63 наснаасаа хойш буюу 28 жилийн турш нэг л брэндийн будгаар хумсаа будсаар ирсэн гэвэл гайхах хүн ховор биз ээ. Хатан хаан II Элизабет ESSIE хумсны будгийн брендийн “Ballet Slippers” буюу усан ягаан өнгийн төрлийг нь сонгон хэрэглэдэг байна.. Түүний энэ сонголтыг загварын блог хөтлөгчид сайшаадаг гэнэ.
 

Ямар ч хувцсан дээр тохирох өнгийн хумсны будгийг сонгон хэрэглэдэг хатан хаан 1989 оноос хойш зөвхөн ягаан өнгийн төрлүүдийг л илүүтэй сонгосоор ирсэн талаар harpersbazaar.com сайтаас онцолжээ. Дашрамд дурдахад түүний хэрэглэдэг Essie брэндийн хумсны будаг 9$-оор худалдаалагддаг байна.


 
Х.Нэргүй
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна