Хүүхэд хулгайлахыг завдсан гэх Хятад эмэгтэйг шалгаж байна

2017/05/25

Хятад эмэгтэй бага насны гурван охиныг хулгайлаад явж байгаад баригдсан талаарх мэдээлэл фэйсбүүк сүлжээгээр маш хурдацтай тархсаар байгаа юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Мэдээлэл үнэн эсэхийг шалгаж байна. Тун удахгүй мэдээлэл өгнө" гэсэн байна. 
 
 
Тодруулбал Цэндсүрэн Дэлгэрсайхан гэгч эмэгтэй өөрийн фэйсбүүк хуудаснаа "Нэг хужаа эмэгтэй Монгол жоохон 3 охиныг хулгайлан явж байгаад сая Тэди төвөөс баригдлаа. Ёстой аймшигтай юмаа. Нэг охин нь утас үзэж байсан эгчид" эгчээ бид нарыг хулгайлчихлаа авраарай , машинд ахиад зөндөө хүүхэд байгаа " гээд тэгээд тэр эгч нь цагдаа дуудаад одоо Чингэлтэй дүүргийн цагдаа дээр байна. Ээжүүдэээ. Хүүхдүүдээ заавал өөрсдөө сургуулиас нь очиж авч байгаарай" хэмээн сэрэмжлүүлэн бичжээ.
 


Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна