“Playtime 2017” наадам 16 дахь жилдээ болно

2017/05/28
Амьд хөгжмийн наадам “PLAYTIME 2017” энэ жил 16 дахь жилдээ ирэх сарын 07, 08, 09-нд Монгол шилтгээнд болох гэж байна.

Тус наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Тэгвэл наадмын тасалбар маргаашаас эхлэн “hi-fi records”-д зарагдаж эхлэх аж.

Энэ жилийн амьд хөгжмийн наадмын тайзнаа 11 шинэ залуу хамтлаг, дуучин ая дуугаа өргөнө.

Т.Гэрэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна