Өнөөдөр болох үйл явдлууд

2017/05/29
09.00 цагт

Туушин зочид буудалд БСШУСЯ, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлсэн “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн үр дүнг танилцуулах уулзалт болно.

ЭМЯ-нд "Эрүүл хотыг хөгжүүлэх" нь туршлага солилцох семинар болно.

10.00 цагт

Сүхбаатарын талбайд Батлан хамгаалах яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

11.00 цагт

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд олны анхаарлыг татсан хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн захиралуудыг үндэслэлгүй ажлаас нь халж байгаа талаар 1, 9, 13, 29, 67, 105, 107 дугаар сургуулийн захиралууд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

Ботаникийн эцэст байрлах “Well Mart” худалдааны төвийн хохирогчид “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
“Дэлхийн сүүний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Монголын сүүний холбооны удирдлагууд Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

НЗДТГ, "Улаанбаатар цэвэр агаар" төсөл хамтран хэрэгжүүлэх "Дулаалга" аяны нээлт Дүнжингарав худалдааны төвд болно.

12.00 цагт

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “ИХ ЭЕ” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон талаар Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.

14.00 цагт

Нээлттэй нийгэм форумд "Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гаргах нь" зөвлөлдөх уулзалт болно.

Улаанбаатар чуулгын байранд “Зохистой хөдөлмөр-2017” ажил олгогчдын чуулган болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна