Rokit Bay улстөрчдөөс болж бухимдав

2017/05/29
Реппер Gee нэгэнтээ “Надад улстөрчид мөнгө амлаж, сонгуулийн сурталчилгаандаа ашиглах санал тавьж байсан ч би хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн” хэмээн ярьсан удаатай. Тэгвэл “Авъяаслаг монголчууд” шоуны хөтлөгч хийж монголчуудад илүүтэй танигдсан Реппер Rokit Bay улстөрчид заваан "long game" хийхээ больмоор юм хэмээн бухимдаад авчээ.

Учир нь түүнийг өөрийг нь мэдээгүй байхад улстөрч гэх хүмүүс хэдэн жилийн өмнөх санамсаргүй бичлэгийг нь сонгуулийн сурталчилгаандаа ашиглах оролдлого хийгээд авсанд ийнхүү уурлаж бухимдсан бололтой.

Тэрбээр энэ тухай цахим хуудастаа,  “Нэг залруулга хийхгүй бол болохгүй юм шиг байна. Уржнан билүү түрүү жил бил үү. Нэг мод тарих Challenge-д дуудагдахаар нь хотдоо ганц хоёр мод нэмэрлэе, болохгүй юм юу байхав гэж бодоод оролцсон юм. Тэгсэн чинь тэр бичлэгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаад байна гэж сонслоо. Улстөрчид ийм заваан "long game" хийхээ больмоор юм. Улстөр гэдэг заваан юмнаас аль болох хол байхыг хичээдэг юмсан” хэмээн бичсэн байна.
 


Х.Онон



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна