24 настай иргэн байрны дээвэр дээрээс үсэрч амиа хорлохыг завджээ. Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөө өглөө 07:00 цагийн орчимд "Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8-р байрны дээвэр дээрээс хүн унах гэж байна" гэсэн дуудлага иржээ.
Уг дуудлагын дагуу Аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиж 9 давхрын айлын цонхоор дамжин дээш гарч иргэний амийг аварч, харъяа цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна