“Бид тэгш эрхтэй-Бид нэг мөрөөдөлтэй” өдөрлөг зохион байгуулна

2017/05/29

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын хамт олон зургаадугаар сарын 1-нд “Бид тэгш эрхтэй-Бид нэг мөрөөдөлтэй” уриа бүхий өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгийн хүрээнд тус цэцэрлэгийн 120 хүүхдийн дунд зарласан "Миний мөрөөдлийн цэцэрлэг" сэдэвт гар зургийн уралдааны үзэсгэлэн гаргаж, байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардуулах юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд авьяас чадвар, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх нөхцөл бүрдүүлж, мөн тулгамдаж буй асуудлаа даван туулах боломж тэдэнд байгааг олон нийтэд хүргэх нь энэхүү өдөрлөгийн зорилго юм” хэмээн тус цогцолборын нийгмийн ажилтан С.Энхбат онцоллоо. Хүүхэд бүр боловсролд тэгш хамрагдах эрхтэй, хүүхэд бүр өөрийн онцлогт тохирсон боловсролын үйлчилгээ авах эрхтэйг тэрбээр мөн тэмдэглэсэн юм.

Монгол Улсад 30 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор нь улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд цогцоор нь үйлчилгээ хүргэж байгаа ганц байгууллага юм.  2016-2017  оны хичээлийн жилд хүнд хэлбэрийн тархины саатай, дауны хам шинжтэй,  хавсарсан бэрхшээлтэй нийт 247 хүүхэд  тус байгууллагаас зөвлөгөө үйлчилгээ авснаас 120 хүүхэд өдрийн үйлчилгээнд хамрагдсан байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна