Үнэртэний сонголтонд улирал нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү?

2017/05/30

Үнэртний сонголтод улирал нөлөөлдөг байна. Өвлийн улиралд хурц үнэртэнг сонгодог бол зун сэрүүн мэдрэмж төрүүлэх уснуудыг олон удаа түрхдэг. 

Өвөл
Хүйтэн сэрүүн нөхцөл нь усны үнэрийг дарангуйлдаг. Тиймээс өдөрт усаа дахин сэргээх хэрэгтэй. Ер нь өвлийн улиралд хурц үнэртэй уснууд тохиромжтой аж. Энэ улиралд Chanel- 5-ын ус хамгийн тохиромжтой сонголт гэнэ. 



Хавар
Бараан өнгөтэй, зузаан хувцсанаасаа салдаг энэ үед цэцгийн үнэртэй уснууд илүү зохимжтой аж. Цэцэгсийн үнэр нь хаврын өөдрөг сэтгэл, урам зоригийг нэмэх бөгөөд “Dolce&Gabbana”-гийн уснууд хаврын хамгийн зөв сонголт. 



Зун
Халууны улиралд хүний арьс ердийнхөөс илүү их тослог ялгаруулдаг. Өвлийн улиралд үнэртэнг олон удаа түрхдэг бол зун эсрэгээрээ нэг л удаа түрхэхэд хангалттай.  Ингэхдээ төрөл бүрийн цэцэг, жимсний үнэртэй ус хамгийн зөв сонголт байх болно. Спирт агуулах үнэртнээс зун татгалзах хэрэгтэй. 



Намар
Жилийн энэ улиралд хүмүүс илүү романтик, сэтгэл санаа тогтворгүй гэгэлзүүр болдог. Тиймээс илүү зөөлөн, мэдрэмтгий үнэр таалагддаг. Тухайлбал, лаванда цэцэг, намрын жимсний үнэртэй ус тохиромжтой. Намрын гайхалтай мэдрэмжийг “Christian Dior”-ийн уснууд мэдрүүлнэ.


 

Х.Нэргүй
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна