Ээж, охин хоёрын хэн нь илүү вэ?

2017/05/31

Америкийн дуулиант Кардашианы гэр бүлийг мэдэхгүй хүн ховор. Задгай хувцаслалт, замбараагүй байдал, олны нүдэнд өртөхийн тулд юу ч хийхэд бэлэн байдаг тус гэр бүлийн гол нүүр царай бол яах аргагүй Ким Кардашиан юм. 



Онц гойд авъяасгүй тэрээр нүцгэн биеэрээ алдаршиж, секс бичлэгээ интернетэд байрлуулснаараа 21-р зууны топ секс симбол гэх нэрийг зүүж, эгч дүүс нараа ч алдарын зам руу хөтөлж чадсан юм.



Дэггүй томоогүй зангаа нөхөрт гараад хаясан Ким одоо хоёр хүүхдийн ээж, загварлаг эхнэр болсон билээ. Түүний хувцаслалт тухайн жилийнхээ трендийг тодорхойлсоор ирсэн нь нууц биш юм. 



Өсвөр насны хүүхдүүдээс авахуулаад, залуус тэр ч бүү хэл Холливуудын одууд хүртэл Кимийн хувцаслалтаас санаа авдаг. 





Хэзээд юм бүхний анхдагч байхыг хүсдэг Кимийг саяхан ээж Крис Женнер нь дуурайх гэж оролджээ. Өдгөө 61 настай Крис хэдий өтөлсөн мэт боловч 36-тай охинтойгоо чацуу мэт харагдаж байгаа нь олны анхаарлыг ихэд татаад байна. 



Таны бодлоор хэн нь илүү загварлаг харагдаж байна?




Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна