​Аса аварга хэлсэндээ хүрч Лхамжав гуайг шинэ байранд орууллаа

2017/05/31
Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн зээ охин Лхамжав гуай Дархан хотод нийтийн байранд аж төрж буй тухай News.mn сайтын сэтгүүлч Л.Нарантөгс сурвалжлага бэлтгэн олон нийтэд хүргэсэн. 

Эл явдлын дараа Их аварга Д.Дагвадорж "Сэтгэл эмтэрч зүрх шимшрэв. Миний шүтээн хүний үр сад ингэж явааг дөнгөж сая харлаа.Энэ эрхэм түүхэн хүний хөрөг зургийг хүсэн байж зуруулж ажлынхаа үүдэнд залсан билээ. Агуу эх орончдын үр сад ингэж явах учиргүй. Эвий минь миний эмээгээс ялгаа юу байх вэ. Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай" хэмээн бичиж байсан юм.

Тэгвэл Аса аварга хэлсэндээ хүрч эх үрсийн баярын өмнөх өдөр буюу өнөөдөр Лхамжав гуайг шинэ байранд нь оруулж өгчээ. Энэ тухайгаа тэрбээр фэйсбүүк хуудастаа, "За эмээгээ шинэ байранд нь оруулж өглөө. Ээж минь сайхан дээл хийж. Сайхан ч таарлаа. Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны хамт олонд баярлалаа. Эмээ маань урт наслаг ээ" хэмээн бичжээ.







Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна