​Б.Цэрэндоржийн гудамжийн автозамыг түр хаана

2017/05/31
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 4-р хорооны нутаг дэвсгэр Б.Цэрэндоржийн гудамж буюу хүмүүсийн хэлж заншсанаар Улсын их дэлгүүрийн урд талын усан оргилуур орчимд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ үеэр Б.Цэрэндоржийн гудамжны баруун зүүн талын 1 чигийн хөдөлгөөнтэй замын зорчих хэсгийг тухайн өдрийн 10:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлахаар болсон байна.

Иймд эрхэм жолооч та бяцхан үрсээ хүндлэн хязгаарласан замаар зорчихгүй байх, дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Замын цагдаагийн алба


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна