Хөгжлийн бэрхшээлтэй 500 хүүхдийн баярыг амжилттай зохион байгууллаа

2017/05/31
Олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан НИТХ, Нийгмийн хөгжлийн хороо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Зулзага Инээмсэглэл” ТББ-тай хамтран 500 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хүүхдийн баярын үйл ажиллагааг 2017-05-31-ний өдөр 11 цагаас БГД-ийн Оюуны ундраа цогцолбор сургуулийн спорт талбай дээр зохион байгуулав.



Тус арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын БГД-ийн 23 хорооны 500 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд урлаг соёлын тоглолт, уран зургийн уралдаан, хөгжөөнт цэнгээнт тоглоом зэрэг сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж, ирсэн бүх хүүхэд багачуудад НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал гарын бэлэг гардуулсан юм.



Мөн тус арга хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйл /Мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх/-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсад шинээр бэлтгэгдэж буй боловсон хүчин болох оюутан залуусын хандлагыг өөрчлөх, тэдний судалгааны ажлын чиглэлийг хөгжлийн бэрхшээл судлал салбар шинжлэх ухаан руу хандуулах зорилгоор Идэр дээд сургуулийн оюутнууд үйл ажиллагааны зохион байгуулалтанд оролцож, БГД-ийн ХХҮХ-ийн Нийгмийн халамж хүн амын хөгжлийн албанаас “Хамгийн халамжтай залуу гэр бүл, хамгийн халамжтай ээжүүд шалгаруулах үйл ажиллагаа явагдлаа.






НИТХ, Нийгмийн хөгжлийн хороо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна