Бичлэг: Тусгай албаныхан хар тамхи наймаалагчдыг баривчилжээ

2017/06/02
Үндэсний хэмжээнд харанга дэлдэж байгаа хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЦЕГ-ын ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх хэлтсийг 2017 оны гуравдугаар сард Хар тамхитай тэмцэх газар болгож, үйл ажиллагааг нь өргөтгөжээ. Хар тамхитай тэмцэх газар ICE буюу мөсийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг дөрвөн бүлэг этгээдүүдийг илрүүлж, баривчилсан байна. Хар тамхи наймаалагчдыг Баянгол дүүргийн 3-р хорооллын нутаг дэвсгэр дээрээс баривчилсан бөгөөд тэд саарал өнгийн машинтай, машиндаа гурвуулаа байсан аж. Баривчлах явцад хоёр нь мансуурсан байдалтай байсан бөгөөд машинаас нь их хэмжээний метамфетамины төрөл болох ICE буюу мөсийг зарах зориулалтаар тээвэрлэж явсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна