Дархан сумын 10 дугаар багийн иргэн Ч.Сутайхайрханы гэргий Ё.Тунгалаг өнгөрсөн сарын 5-ны өдөр амаржиж гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Түүний хоёрдахь төрөлт бөгөөд хоёр охин, нэг хүү төрүүлсэн байна. Тэдний том хүү С.Орчлон нь гуравдугаар ангийн сурагч ажээ.
Ихрүүдийн ээж Ё.Тунгалаг нь Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн амаржих тасагт амаржсан аж. Улмаар хүүхдийн сувилалд сувилуулж байгаад 5 дугаар сарын 31-ний өдөр Дархан хот руу буцсан байна.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна