Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр төрийн ордонд 108 эх "Алдарт эх" нэг, хоёрдугаар одонгоор шагнагдсан билээ.
Тэгвэл шагнал гардуулах ёслолоор УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын гэргий Л.Гантуяа “Алдарт эх” нэгдүгээр одонгоор энгэрээ мялаажээ. Төрийн соёрхолт Н.Наранбаатар, гэргий Л.Гантуяа нар зургаан хүүхдийн аав ээж юм.
2010 онд тэдний гэр бүл Нийслэлийн хүүхдийн төлөө газраас жил бүр уламжлал болгон зохиодог "Хос багана" шилдэг гэр бүл шалгаруулах наадмын "Манлайлагч залуу" гэр бүлээр тодорч байжээ. Гэргий Л.Гантуяа нь багш мэргэжилтэй аж.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна