Дуучин Fergie "The Black Eyed Peace" хамтлагаа орхилоо

2017/06/02

Америкийн алдарт Black Eyed Peace хамтлагийн гоцлол дуучин Ферги хамтлагын ахлагч Will.i.am –ын зөвшөөрлөөр хамтлагаасаа гарчээ.  Тэрээр анх 2002 онд хамтлагтаа элсэж байжээ. 



Хамтлагчийн ахлагч хэлэхдээ “Ферги хэдийгээр хамтлагаа орхиж байгаа ч түүний орон зайг нөхөхөөр шинэ гишүүнийг бид нэмж авахгүй ээ. Учир нь Фергиг хэн ч орлож чадахгүй. Үлдсэн гишүүдийнхээ бүрэн бүрэлдэхүүнээр бид фэнүүдтэйгээ эргэн уулзах болно” гэжээ. 





Мөн тэрээр нэмж хэлэхдээ “Тэр одоо өөрийн бие даасан цоо шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа. Бид хамтлагийнхаа 20 жилийн ойн дээр түүний бүтээлийг толилуулахаар төлөвлөж байна. Тиймээс фэнүүд маань бидний зөвөөр ойлгож удахгүй шинээр гаргах Masterd of the Sun бүтээлийг маань хүлээж суугаа байх гэж найдаж байна” гэжээ. 
 





Х.Нэргүй 




 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна