"Where Is the Love" дууны тухай

2017/06/02
 
The Black Eyed Peace хамтлагийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тус хамтлаг 1995 онд анх “Black Eyed Pods” хэмээх нэрээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Өдгөө 20 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаа хамтлагийн маань гоцлол дуучин Ферги хамтлагаа орхихоо болсныг өнөөдөр тус хамтлагийн ахлагч Will.i.am мэдэгдлээ.



Хамтлагийг хамгийн анх дэлхийд таниулсан алдартай уран бүтээл бол яах аргагүй “Where Is the Love” хэмээх дуу юм. 



2003 оны 6-р сард “The Black Eyed Peace” хамтлаг гурав дахь албумынхаа синглэ дуугаар “Where is The love” дууг хийсэн. Дууны үгийг will.i.am, apl.de.ap, Taboo, Justin Timberlake, Printz Board, Michael Fratantuno ба George Pajon зэрэг алдартай уран бүтээлчид бичсэн байдаг. 



Америкийн поп дуучин Ферги “The Black Eyed Peace” хамтлагт 2002 онд анх орсон ба түүний хамтлагтаа дуулсан хамгийн анхны дуу нь “Where is The love” юм. 



Гарсан даруйдаа амжилтыг араасаа дагуулсан “Where is The love”  дуу Америкаас гадна Австрали, Ирланд, Английн хөгжмийн чартыг хэдэн долоо хоног тэргүүлж байжээ.



Тус уран бүтээл нь сүүлд буюу 2016 оны 8-р сарын 31-нд дэлхийн энхтайваны сүлд дуунуудын нэгээр бичигдсэн юм. 

 


Х.Нэргүй
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна