Өнөөдөр "Яг түүн шиг-2" шоуны ялагч тодорно

2017/06/04

“Яг л түүн шиг шоу 2” дугаар эхэлсэн цагаас хойш нийт есөн дугаар гарчээ. Үүнээс Т.Бархүү гурван дугаарыг ялагч болсон бол С.Гантогоо, Г.Ганхүү, Г.Мэнд-Амар, Б.Халиун, С.Алимаа нар тус бүр нэг дугаарт ялагч болсон. Харин оролцогч А.Хишигдалай болон Б.Ариунцэцэг нар шоунаас хасагдсан юм.

Өнөөдрийн финалын шалгаруулалтад үлдсэн зургаан дуучин дахин өрсөлдөнө. Гэхдээ тэдэнд энэ удаа нэгэн сонголтыг өгсөн. Энэ нь өөрийн хамгийн дуртай, бүтээж чадах дуучныг амилуулах юм. Ийнхүү олон сарын турш үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чадсан “Яг л түүн шиг II” шоуны ялагч тодрох өнөө орой тодрохнээ. 

Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна