"Яг түүн шиг-2" шоуны ялагчаар Т.Бархүү тодорлоо

2017/06/05

"Боловсрол суваг ТВ"-ээс зохион байгуулж буй "Яг түүн шиг" шоуны хоёрдугаар улирлын финалын шалгаруулалт өнөөдөр болж өнгөрлөө. Монголын урлаг соёлын төлөөлөл болсон найман оролцогч нийт 10 дугаарын турш чадвар, чансаа, авъяас билгээрээ өрсөлдсөний эцэст шоуны ялагчаар Т.Бархүү тодорлоо. Тэрбээр найман дугаарт хоёр удаа ялсан бөгөөд шоуны хамгийн хүчтэй оролцогчийн нэг байж чадсан юм. 

Харин хоёрдугаар байранд С.Гантогоо орж таван сая төгрөгийн эзэн болов. 

Шилдэгийн шилдэг оролцогчоор тодорсон Т.Бархүү 20 сая төгрөгийн эзэн болж чадлаа. Мөн тэрээр энэ дашрамд "Төрүүлсэн ээждээ баярлалаа, тэнгэрт суугаа аавдаа баярлалаа. Мөн хэзээд миний хажууд байж, намайг түшиж тулж байдаг хайрт хань Одончимэгтээ баярлалаа. Чамдаа хайртай шүү. Үхэн үхэтлээ чамайгаа хайрлана аа" хэмээн сэтгэлийн үгээ хэлсэн нь олны хайрыг татсан юм. 

Т.Бархүүгийн цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье. 

Х.Нэргүй


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна